Сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга, Санхүүгийн албаны дарга нарт мэдээлэл өглөө.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 10. 02 цаг 55 минут
Статистикийн хэлтсийн дарга Х.Ганзориг 2019 оны 05 сарын 08-нд сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга, Санхүүгийн албаны дарга нарт Хүн ам, орон сууцны тооллого, Байшин, орон сууцны тооллогын талаар мэдээлэл хийлээ. ХАӨМС-ийн тодруулгын тухай товч мэдээлэл өгч, тодруулах шаардлагатай иргэдийн мэдээллийг яаралтай үнэн зөв гаргаж өгөх ажлыг зохион байгуулж, мэдээллийн сангаа шинэчлэх талаар чиглэл өглөө.
Дэлгэрэнгүй

Баянхонгор сумын ХАОСТ-ын комиссын хурал хийв.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 08. 08 цаг 32 минут
Баянхонгор сумын ХАОСТ-ын комиссын хурлыг 2019 оны 04 сарын 29 ны өдөр сумын Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хийлээ. Тус хуралд Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл, Тамгын газрын дарга Ц.Насанбаяр, Багийн Засаг дарга нар, багийн нийгмийн ажилтнууд, сумын улсын бүртгэгч Г.Бадамханд, статистик хариуцсан ажилтан Э.Мөнхтуяа, сумын Тамгын газрын бусад ажилтнууд мөн Статистикийн хэлтсийн дарга Х.Ганзориг, мэргэжилтнүүд оролцлоо. Хүн ам орон сууцны тооллого, байшин орон сууцны тооллогын талаар Статистикийн хэлтсийн дарга Х.Ганзориг дарга мэдээлэл хийж, тооллогын ажлын төлөвлөгөөг баталлаа.
Дэлгэрэнгүй

Статистикийн улсын байцаагч нар Баянлиг, Баянговь, Жинст суманд ажиллаа.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 06. 07 цаг 18 минут
Статистикийн улсын байцаагч нарын 2019 оны төлөвлөгөөний дагуу Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёлын газрын улсын байцаагч нарын хамт хяналт шинжилгээ, үнэлгээний ажлаар 4 сарын 16-20-ны хооронд Баянлиг, Баянговь, Жинст суманд ажиллалаа. Хяналт үнэлгээнд дээрх сумдын сумын ЗДТГ, Сургууль, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв хамрагдаж захиргааны болон албан ёсны статистик мэдээ, тайлан түүний эх сурвалжууд болох анхан шатны маягт бүртгэлийн хөтлөлт, мэдээллийн баримжуулалт, мэдээ тайлангийн үзүүлэлт хоорондын уялдаа, удирдах ажилтны мэдээлэлд тавих дотоод хяналт, холбогдох эрх зүйн актуудын хэрэгжилт, тухайн байгууллагын тушаал, албан тоот, ирсэн явсан бичгийн бүртгэл зэргийг үзэж мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллав.
Дэлгэрэнгүй

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН СУДАЛГААНЫ ҮНДСЭН ҮР ДҮНГ ТАРХААХ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

Нийтэлсэн: 2019 он 04 сар 01. 02 цаг 34 минут
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны үндсэн үр дүнг тархаах сургалт, хэлэлцүүлэг 2019.03.29-нд боллоо. Уг судалгаа нь 2017 онд улс орон даяар явагдсан бөгөөд үр дүн нь 2018 онд гарч, Орон нутгийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгчдэд танилцуулах, цаашид хамтран ажиллах, бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой байлаа. Сургалт хэлэлцүүлэгийг ҮСХ-ны Тамгын газрын дарга Ч.Цэвэгдоржоор ахлуулсан ажлын хэсэг, аймгийн Статистикийн хэлтэс хамтран зохион байгуулсан бөгөөд нийт төрийн болон төрийн бус байгууллагын 60 хүн сургалт хэлэлцүүлэгт оролцлоо.
Дэлгэрэнгүй

Баянхонгор сумын багуудын хилийн цэсийг шинэчилсэн тухай хурал боллоо.

Нийтэлсэн: 2019 он 03 сар 19. 01 цаг 49 минут
Баянхонгор сумын Тамгын газрын даргын өрөөнд 2019 оны 3 сарын 15-ны өдөр хурал боллоо. Тус хуралд Баянхонгор сумын Тамгын газрын дарга Ц.Насанбаяр, багийн Засаг дарга нар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Т.Норов, мэргэжилтэн, Улсын бүртгэлийн газрын мэргэжилтэн Бямбаа, Статистикийн хэлтсийн дарга Х.Ганзориг, ахлах мэргэжилтэн Х.Оюунчимэг, Баянхонгор сумын статистикч Мөнхтуяа нар оролцлоо. Хурлаар багуудын цэсийг хэрхэн яаж хуваасан, мөн хаягжилтын асуудлыг хэлэлцэж, одоо нэгдсэн нэг хаягтай болох тухай санал бодлоо солилцлоо.
Дэлгэрэнгүй

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу комисс хуралдлаа.

Нийтэлсэн: 2019 он 03 сар 18. 07 цаг 53 минут
Аймгийн Засаг даргын 2019 оны 3 сарын 05-ны А/123-р захирамжаар байгуулагдсан Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн мэдээллийн сангийн зөрүү арилгах аймгийн комисс 2019 оны 3 сарын 12-нд хуралдлаа. Тус хуралд комиссын орлогч дарга буюу Статистикийн хэлтсийн дарга Х.Ганзориг, ахлах мэргэжилтэн Х.Оюунчимэг, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ц.Мөнхжаргал, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Мөнхбат, Эрүүл мэндийн газрын Статистикийн улсын байцаагч С.Батцэцэг нар оролцлоо.
Дэлгэрэнгүй

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН АЙМГИЙН КОМИСС ХУРАЛДЛАА.

Нийтэлсэн: 2019 он 03 сар 18. 02 цаг 50 минут
Баянхонгор аймгийн тооллогын комисс 2019 оны 03 сарын 11-ний өдөр анхны хурлаа хийж, тооллогыг зохион байгуулж явуулахад баримтлах үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. Баянхонгор аймагт хийгдэх хүн ам, орон сууцны 2020 оны тооллогыг зохион байгуулах комиссыг аймгийн Засаг дарга Г.Батжаргал ахлаж байгаа бол орлогч даргаар Статистикийн хэлтсийн дарга Х.Ганзориг томилогджээ. Мөн тооллого явуулах үйл ажиллагаанд хамтран оролцох холбогдох 25 байгууллагын удирдлагууд энэхүү комисст гишүүнээр багтжээ.
Дэлгэрэнгүй

Хүн амын амжиргааны 2019 оны доод түвшинг шинэчлэн тогтоолоо.

Нийтэлсэн: 2019 он 01 сар 24. 06 цаг 17 минут
Монгол Улсын “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай” хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу 2019 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо. Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон хэрэглэдэг.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 05-р сарын 08-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1200
Хонины мах, кг 8500
Үхрийн мах, кг 11000
Ямааны ястай мах, кг 8000
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2200
Шингэн сүү, л 4000
Ноолуур, кг 115000
Бензин, А-80 1900
Бензин, А-92 1960
Дизелийн түлш 2480