Баянхонгор аймгийн Статистикийн улсын байцаагч нар Гурванбулаг суманд ажиллаа.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 27. 08 цаг 38 минут
2018 оны Баянхонгор аймгийн Статистикийн хэлтсийн төлөвлөгөөнд тусгагдсны дагуу Аймгийн Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Статистикийн улсын байцаагч Х.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 11 сарын 21-22 хооронд Гурванбулаг суманд төрийн байгууллагуудын анхан шатны статистик мэдээний бодит байдалд шалгалт хийлээ. Тус ажлын хэсэгт Эрүүл мэндийн газрын их эмч, Статистикийн улсын байцаагч С.Батцэцэг, Боловсрол, соёлын газрын мэргэжилтэн, Статистикийн улсын байцаагч Л.Оюунбилэг нар ажиллав.
Дэлгэрэнгүй

Хууль эрх зүйн сургалтанд хамрагдлаа.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 27. 07 цаг 18 минут
2018 оны 11 сарын 16-ны өдөр Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Уранчимэг Монгол Улсын Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиудаар төрийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд Статистикийн хэлтсийн хамт олон хамрагдлаа.
Дэлгэрэнгүй

Статистикийн боловсрол хичээл заалаа.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 20. 04 цаг 27 минут
Үндэсний статистикийн хорооноос ирсэн чиглэлийн дагуу Баянхонгор аймгийн “Номун далай цогцолбор” сургуулийн ахлах ангийн сурагчдад “Статистикийн боловсрол” сэдэвт сургалтыг хийлээ. Сургалтыг Номун далай цогцолбор сургуулийн ахлах ангийн сургалтын менежер Д.Бүжинлхам, статистикийн хэлтсийн дарга Х.Ганзориг нар нээж хэлтсээс гаргаж буй статистик мэдээллийг менежерт гардуулж өглөө. Нийт төгсөх ангийн 3 бүлгийн 50 гаруй сурагч хамрагдсан бөгөөд Статистикийн тухай ерөнхий ойлголт, Статистикийн албаны түүх, Статистик үзүүлэлт, тооллого, судалгаа, Статистикийн үйл ажиллагаа, Статистикийн байгууллагын гадаад харилцаа, Статистикийн мэдээллийг хаанаас авч болох вэ? гэсэн агуулгатай явагдлаа.
Дэлгэрэнгүй

Тарьсан модоо услалаа.

Нийтэлсэн: 2018 он 10 сар 15. 02 цаг 25 минут
Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрөөр хамт олноороо тарьсан модоо усаллаа.
Дэлгэрэнгүй

Баянхонгор аймгийн Статистикийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 10 сар 11. 02 цаг 29 минут
Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн 2017 оны эмхэтгэл хэвлэгдэн гарлаа. Тус эмхэтгэлийг www.1212.mn болон www.bayankhongor.gov.mn сайтуудыг ашиглан авах боломжтой.
Дэлгэрэнгүй

ХАӨМС-г шинэчилэн баяжуулах ажлыг хийлээ.

Нийтэлсэн: 2018 он 10 сар 08. 09 цаг 00 минут
"Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа"-ны түүврийн хүрээ бэлтгэх, ХАӨМС-ийн алдааг засварлах, санг шинэчилэн баяжуулах ажлаар хорин суманд 5-н чиглэлд хяналт үнэлгээний ажлыг зохион байгууллаа. Сумдын ЗДТГ-ын Статистикийн мэдээ хариуцсан ажилтнууд болон багийн Засаг дарга нарт сургалт зохион байгуулж заавар зөвлөмжөөр хангаж ажиллаа.
Дэлгэрэнгүй

Статистикийн улсын байцаагч нар сумдад ажиллалаа.

Нийтэлсэн: 2018 он 04 сар 26. 15 цаг 33 минут
Статистикийн хэлтсийн дарга Х.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал сумдад ажиллаж, анхан шатны мэдээ тайланд шалгалт хийж, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

" Төрийн удирдах албан хаагчдыг чадваржуулах" сэдэвт сургалт боллоо.

Нийтэлсэн: 2018 он 03 сар 23. 18 цаг 15 минут
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын зааланд 2018 оны 03 сарын 22-23-ны өдрүүдэд "Төрийн албаны удирдах ажилтны чадавхийг сайжруулах" сэдэвт сургалт боллоо. Энэ удаагийн сургалтад аймгийн 20 сумын ЗДТГ-ын дарга, удирдлагууд, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, Засаг даргын дэргэдэх газар, агентлагуудын дарга, эрхлэгч нар хамрагдаж байна. Мөн ЗГХЭГ-ын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах референт С.Нямбаяр тодорхой чиглэлээр сургалт, мэдээллийг хийж байна.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 07-р сарын 01-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1300
Хонины мах, кг 11000
Үхрийн мах, кг 11000
Ямааны ястай мах, кг 9500
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2200
Шингэн сүү, л 3000
Ноолуур, кг 55000
Бензин, А-80 1420
Бензин, А-92 1460
Дизелийн түлш 2020