2015 оны мал тооллогын урьдчилсан дүн гарлаа.

Нийтэлсэн: 2015 он 12 сар 28. 11 цаг 14 минут

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2015 оны жилийн эцэст манай аймгийн мал сүргийн нийт дүн 3771867 толгойд хүрч, 2014 оныхоос 8.8 хувь буюу 306.0 мянгаар өслөө. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 141338, үхэр 189019, тэмээ 44496, хонь 1082565, ямаа 2314449 толгойд хүрч, 2014 оныхоос адуу 15027, үхэр 18252, тэмээ 2828, хонь 93549, ямаа 176347 толгойгоор тус тус  өсчээ .

Нийт мал сүргийн дотор адуу 3.7 хувь, үхэр 5.0 хувь, тэмээ 1.2 хувь, хонь 28,7 хувь, ямаа 61.4 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.3  пунктээр буурч, хониных 0.2 пункт, адууных 0.1 пункт, үхрийнх 0.1 пунктээр өсч, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт орсонгүй.

Урьдчилсан дүнгээр малын тоо Баянхонгор сумд 16464 толгойгоор буурч, бусад сумд 2552 - 35374 толгойгоор өсчээ. Баацагаан, Баянцагаан, Шинэжинст,   Бууцагаан, Бөмбөгөр, Баянговь сумуудад  малын тоо  хамгийн их буюу 22121 – 35374 толгойгоор өсөв.

Баацагаан, Баянбулаг, Баянговь, Баянлиг, Баян-овоо, Баян-Өндөр, Баянцагаан, Богд, Бөмбөгөр, Бууцагаан, Гурванбулаг, Жаргалант, Жинст, Өлзийт, Хүрээмарал. Шинэжинст зэрэг 16 сум, малаа 5 төрөл дээр нь өсгөжээ.

Хүснэгт 1

Малын тоо, 2015 онд, урьдчилсан дүнгээр

 

 

 

 

 

 

мян.тол

Малын төрөл

Малын тоо

2015/2014

Нийт дүнд эзлэх хувь

2014

2015

Зөрүү

Хувь

2014

2015

Бүгд

3 465.9

3771.8

306.0

108.8

100.0

100.0

Адуу

126.3

141.3

 15.0

111.9

3.6

3.7

Үхэр

170.8

189.0

 18.2

110.7

4.9

5.0

Тэмээ

 41.7

 44.5

 2.8

106.8

1.2

1.2

Хонь

989.0

1 082.6

93.5

109.5

28.5

28.7

Ямаа

    2 138.1

2 314.4

176.3

108.2

61.7

61.4

 

Хамгийн олон мал тоолуулсан эхний 5 сумд Баацагаан (313931), Өлзийт (265224), Бууцагаан (263415), Баян-Овоо (224868), Галуут (224416) сумууд орж байна.

 

Малын тооны өсөлтийг төрөл тус бүрээр авч үзвэл:

Адуун сүргийн тоо 20 сумд өссөн бөгөөд адууны тоогоор Өлзийт (14851 толгой), Галуут (14451 толгой), Бууцагаан (9545 толгой), Эрдэнэцогт (9316 толгой), Гурванбулаг  (9050 толгой) сумууд эхний 5 байрт орж байна.

Үхэр сүргийн тоо 19 сумд өсч, 1 сумд буурсан бөгөөд үхрийн тоогоор Эрдэнэцогт (39693 толгой),  Галуут (26431 толгой), Жаргалант (23929 толгой), Баянхонгор (18862 толгой), Өлзийт (13753 толгой) сумууд эхний 5 байрт орж байна.

Тэмээн сүргийн тоо 14 сумд өсч, 3 сумд буурсан бөгөөд тэмээний тоогоор Баянлиг (18355 толгой), Богд (4804 толгой),  Шинэжинст (4232 толгой), Баян-Өндөр (3935 толгой),  Баянговь  (3227 толгой) сумууд эхний 5 байрт орж байна.

Хонин сүргийн тоо 19 сумд өсч, 1 сумд буурсан бөгөөд хонины тоогоор Баян-Овоо (107027 толгой), Галуут (97465 толгой), Өлзийт (84894 толгой), Хүрээмарал (74702 толгой), Бууцагаан (62548 толгой) сумууд эхний 5 байрт орж байна.

Ямаан сүргийн тоо 18 сумд өсч, 2 сумд буурсан бөгөөд ямааны тоогоор Баацагаан (235746 толгой), Бууцагаан (183326 толгой), Богд (158707 толгой), Баянцагаан (157566 толгой), Бөмбөгөр (155368 толгой) сумууд эхний 5 байрт орж байна.

 

 

 

 

СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН                                                          МЭРГЭЖИЛТЭН                       Ч. ЭРДЭНЭБАТ

 

2015оны 12-р сарын 25


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ  

Барааны нэр, төрөл

 IX/06

Гурил, 1-р зэрэг , кг 1200
Хонины  мах, кг 4000
Ямааны мах, кг 3800
Үхрийн мах, кг 5500
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2200
Шингэн сүү, литр 1500
Ноолуур, кг 60000
Бензин, А-80, 1литр 1570
Бензин, А-92, 1 литр 1680
Дизелийн түлш, 1 литр 1770