Мал тооллогын дүн гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 12. 15 цаг 27 минут

Мал тооллогын дүнгээр 2016 оны жилийн эцэст манай аймгийн мал сүргийн нийт дүн 4236.3 мянгад хүрч, 2016 оныхоос 12.3 хувь буюу 464.4 мянгаар өслөө. Нийт дүнгээр адуун сүргийн тоо 159.2 мянга, үхэр 213.8 мянга, тэмээ 49.7 мянга, хонь 1244.6 мянга, ямаа 2569.1 мянгад толгойд хүрч, 2015 оныхоос адуу 17805, үхэр 24790, тэмээ 5164, хонь 162023, ямаа 254672 толгойгоор тус тус  өсчээ .

Нийт мал сүргийн дотор адуу 3.8 хувь, үхэр 5.0 хувь, тэмээ 1.2 хувь, хонь 29.3 хувь, ямаа 60.6 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.8  пунктээр буурч, хониных 0.6 пункт, адууных 0.1 пунктээр өсч, үхэр, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт орсонгүй.

 Малын тоо Өлзийт сумд 14223 толгойгоор буурч, бусад сумд 14861 - 47158 толгойгоор өсчээ. Баян-Өндөр, Баянцагаан, Шинэжинст, Бууцагаан, Бөмбөгөр, Баянговь сумуудад  малын тоо  хамгийн их буюу 37061 – 47158 толгойгоор өсөв.

Баацагаан, Баянбулаг, Баянговь, Баянлиг, Баян-овоо, Баян-Өндөр, Баянцагаан, Богд, , Бууцагаан, Баянхонгор, Жинст, Хүрээмарал. Шинэжинст зэрэг 14 сум, малаа 5 төрөл дээр нь өсгөжээ.

Хүснэгт 1

Малын тоо, 2016 онд, урьдчилсан дүнгээр

 

 

 

 

 

 

мян.тол

Малын төрөл

Малын тоо

2016/2015

Нийт дүнд эзлэх хувь

2015

2016

Зөрүү

Хувь

2015

2016

Бүгд

3771.8

4236.3

464.4

112.3

100.0

100.0

Адуу

141.3

159.2

17.8

112.6

3.7

3.8

Үхэр

189.0

213.8

24.8

113.1

5.0

5.0

Тэмээ

 44.5

49.7

5.2

111.6

1.2

1.2

Хонь

1 082.6

1244.6

162.0

115.0

28.7

29.3

Ямаа

2 314.4

2569.1

254.6

111.0

61.4

60.6

 

Хамгийн олон мал тоолуулсан эхний 5 сумд Баацагаан (357184), Бууцагаан (290991), Баянцагаан  (261749), ), Бөмбөгөр (255757),  Өлзийт (251001) сумууд орж байна.

 


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ  

Барааны нэр, төрөл

 XI/01

Гурил, 1-р зэрэг , кг 1200
Хонины  мах, кг 3500
Ямааны мах, кг 3200
Үхрийн мах, кг 5000
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2200
Шингэн сүү, литр 2000
Ноолуур, кг 70000
Бензин, А-80, 1литр 1570
Бензин, А-92, 1 литр 1680
Дизелийн түлш, 1 литр 1770