Статистикийн боловсрол хичээл заалаа.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 20. 04 цаг 27 минут


Статистикий хэлтсийн мэргэжилтэн Ч.Эрдэнэбат сургалтыг удирдан явуулсан бөгөөд сонирхолтой болгох үүднээс www.1212.mn статистик мэдээллийн нэгдсэн сан руу орж мэдээллийг хэрхэн авч ашиглах талаар Хүн ам, Хөдөө аж ахуй салбаруудын мэдээлийг гарган аймаг, сум, багийн түвшингээр хүснэгтэн, график хэлбэрээр харуулав.
Мөн Сонирхолтой статистик, Мэдлэгээ шалгая цэсүүдийг хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгсөн. Төгсөх ангийн сурагчдын асуусан асуултанд хариулт өгч
мэргэжилээ хэрхэн сонгох талаар статистикийн салбарын техник, технологийн одоогийн түвшинг тодруулан ярилцав. Аливаа судалгаа цаасаар авахаа больж таблет ашиглан авч байгаа /Өрхөд суурилсан судалгаа, НҮТС-2018/, мэдээ, тайланг шуурхай болгох үүднээс сар, улирал, жилийн мэдээ, тайлангууд бүгд онлайн системд шилжсэн талаар мэдээлэл хийлээ.
Сургалтын явцад ХАӨМС, Мал тооллогын мэдээллийн сангийн хэрэглээний талаар товч танилцуулга хийсэн.
Сургалтын дараагаар “Номун далай цогцолбор” сургуулийн захирал Алтангэрэлтэй уулзаж “Статистикийн боловсрол” олгох сурах бичиг ирсэн эсэх, сургалт хэрхэн явагдаж байгаа талаар ярилцаж сургалтын үйл ажиллагаа өндөрлөв.
 


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ
/2018 оны 12-р сарын 12-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1200
Хонины мах, кг 4800
Үхрийн мах, кг 6800
Ямааны ястай мах, кг 4500
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2200
Шингэн сүү, л 3000
Ноолуур, кг 00000
Бензин, А-80 1955
Бензин, А-92 1985
Дизелийн түлш 2500