ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН АЙМГИЙН КОМИСС ХУРАЛДЛАА.

Нийтэлсэн: 2019 он 03 сар 18. 02 цаг 50 минут

Монгол Улсын “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль”-ийн дагуу Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 76 тоот тогтоолоор Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогын товыг 2020 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 00.00 цагаар тогтоосныг, тооллогыг 7 хоногийн хугацаанд тоолох тухай танилцууллаа. 2018 оны 4 дугаар сарын 19- ний өдрийн аймгийн Засаг даргын 31 дүгээр захирамжаар аймгийн тооллогын комиссыг 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна. Энэ удаагийн ээлжит хүн ам орон сууцны тооллогын онцлог хүн ам өрхийн мэдээллийн сангийн бүртгэлд суурилсан аргаар хүн амын 90 хувьд, үлдсэн 10 хувьд уламжлалт аргаар буюу цаасаар тооллогыг зохион байгуулахыг танилцууллаа. Хүн ам орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг зохион байгуулж явуулах төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 04-р сарын 10-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1200
Хонины мах, кг 8000
Үхрийн мах, кг 9000
Ямааны ястай мах, кг 7000
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2200
Шингэн сүү, л 4500
Ноолуур, кг 100000
Бензин, А-80 1855
Бензин, А-92 1885
Дизелийн түлш 2450