Хагас жилийн мал тооллогын сургалтыг онлайнаар зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2020 он 05 сар 18. 10 цаг 58 минут

1.Ноолуурын асуудал, зүй бусын хорогдол энэ жил ихтэй байгааг анхааруулж сайн бүртгэхийг санууллаа.
2.Төл бойжилтыг хэт их бүртгэсэн байдал өмнө жилүүдэд гарч байсан. Мал тооллогын үед сарын мэдээтэй бариулах гэж бойжсон төлийн тоог нэмж хэлэх хандлага байгаад анхаарч бэлэн тоологдсон төлийг бойжсон төлтэй тулгах, сарын мэдээний хяналт маягаар баг бүрт шалгалтыг сайн хийх хэрэгтэй байна.
3. Мөн Хөдөө аж ахуйн түүвэр судалгааны түүвэрт сонгогдсон өрхүүдээр хяналтыг хагас жилийн тооллоготой хамтатган хийгээрэй. Өрх маягтуудаа нөхөж байгаа эсэхэд анхаарч, ойлгомжгүй зүйлсийг тайлбарлаж өгөөрэй.
4. Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг нь танай аймгийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг илэрхийлдэг тул тооллого, судалгааны мэдээллийг сайн шалгах хэрэгтэй байгаад анхаарал тавьж ажиллана уу.
5. ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Монгол банк гэх мэт төрийн байгууллагуудаас бидний цуглуулсан мэдээллийн санг үндсэн эх үүсвэрээ болгож ашиглах хүсэлт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул чанартай мэдээлэл цуглуулах үүрэг улам бүр нэмэгдэж байна.

 

Статистикийн хэлтсийн  ХАА-н салбар хариусан мэргэжилтэн Ч.Эрдэнэбат түүвэр судалгааны тухай болон анхаарах асуудлын талаар ярилаа. 


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 05-р сарын 20-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1300
Хонины мах, кг 9800
Үхрийн мах, кг 12000
Ямааны ястай мах, кг 8000
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 4000
Ноолуур, кг 50000
Бензин, А-80 1500
Бензин, А-92 1540
Дизелийн түлш 2280